Хотын дарга асан Х.НЯМБААТАР Хэнтий аймагт наадамлаж шинэ заанд шагнал гардуулж явна
Батхуяг
Үйл явдал
/
35 мин

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат УЛСЫН ЗААН Д.АЛТАНЦООЖИЙН цолны мялаалга наадам өнөөдөр боллоо.  Энэ баяр наадамд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга асан Х.Нямбаатар, нутгийн зөвлөлийн дарга УИХ-ын гишүүн Д.Гантулга тэргүүтэй улстөрийн хүрээнийхэн оролцож, шинэ заандаа хүндэтгэл үзүүлж, гурван өрөө орон сууцаар шагнажээ. Заанд гурван өрөө байрны батламжийг Хотын дарга асан Х.Нямбаатар гардуулж өгсөн нь олны анхаарлыг татаад байна.

Учир нь хотын даргын нүсэр ажлаа хүлээлгэн өгснөөс хойш нэг хэсэг чимээ алдарч, гадаадад нэг сарын хугацаатай сурч байгаагаа олон нийтэд сошиал сувгаараа зарлаад байсан тэрбээр ийнхүү найр наадмын сүүл мушгиж, Хэнтий аймагтаа наадамлаж яваа аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.