Г.ДАМДИННЯМ: Шатахууны нөөцийн савыг барьж байгуулснаар УЛСЫН ХЭРЭГЦЭЭГЭЭ 3 САРААР НӨӨЦЛӨДӨГ болно
Батхуяг
Үйл явдал
/
33 мин

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын хамт Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2026.08.08/ Засгийн газрын дэмжлэгээр хэрэгжиж буй шатахуун хадгалах агуулах, савны хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Эхний үе шатанд улсын хэмжээнд 18 аж ахуйн нэгжийн 22 шатахуун хадгалах, агуулах сав баригдаж буй бөгөөд 85% хүртэл гүйцэтгэлтэй байна. Нийт 300,000 м/кубээр хүчин чадлаа нэмэгдүүлж нэг сарын хэрэглээний нөөцөө хадгалах хүчин чадалтай болох юм. Үүний нэг нь “Сан Петролиум” ХХК. Тус компани Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 16,000м³ багтаамжтай. Үүнээс 8000м3-ийн багтаамжтай савыг өөрийн хөрөнгө оруулалтаар газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барих төслийг хэрэгжүүлж байна.

Тус компанийн төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 10 тэрбум төгрөг бөгөөд жилийн 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкнаас авсан байна. Өнөөдрийн байдлаар Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 85–90 хувьтай байгаа бөгөөд төслийг 2026 оны 12 дугаар сарын 31-ний дотор бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын ажлын хэсэг СХД-ийн 21-дүгээр хороонд байрлах “Шунхлай” ХХК-ийн хэрэгжүүлж буй 98,000 м³ багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барих төсөлтэй танилцлаа. Төслийн хүрээнд тус бүр нь 14,000 м³ нэрлэсэн багтаамжтай, 36 метрийн диаметр, 14.5 метрийн өндөртэй нийт 7 ширхэг босоо ган сав барихаар ажиллаж байна. Энэ төсөл нь Монгол Улсад баригдаж буй хамгийн том хүчин чадалтай газрын тосны бүтээгдэхүүний агуулахын төсөл юм. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 151.26 тэрбум төгрөг бөгөөд жилийн 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд арилжааны банкнаас 151.0 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт авсан байна. Зөвхөн энэ агуулах ашиглалтад ороход дангаараа Монгол Улсын шатахууны нэг сарын хэрэглээний 20 хувийг нөөцлөх боломж бүрдэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.