Цаг уурын байгууллагаас наймдугаар сарын 10-нд нутгийн өмнөд болон зүүн хэсгээр, 12-13-нд уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгааг мэдээллээ.
Аадар борооны үеэр голын усны түвшин нэмэгдэх, үер буух, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан зэрэг аюулт үзэгдэл үүсэж болзошгүй тул малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Улаанбаатар хот орчмоор шөнөдөө бага зэргийн бороо орж, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, шөнөдөө +8...+10°C, өдөртөө +18...+20°C дулаан байна.
Харин Тэрэлж орчмоор шөнөдөө бага зэргийн бороо орж, +3...+5°C, өдөртөө +17...+19°C дулаан байх төлөвтэй байна.
Иргэд аадар борооны үеэр гол, усны ойролцоо зорчихгүй байх, аялал зугаалгаар явахдаа цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
-
Уржигдар 18 цаг 01 мин
-
Уржигдар 17 цаг 57 мин
-
Уржигдар 17 цаг 57 мин
-
2026-08-07