Зэвсэгт хүчний 167 дугаар анги Говийн бүсийн сургалтын төвийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулагдсан "Оюутан цэрэг-2026" цэргийн мэргэжил олгох сургалт амжилттай хэрэгжиж, оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө.
Тус сургалт нь Өмнөговь аймагт 4 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаад Өмнөговь аймгийн оюутнуудаас гадна Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Улаанбаатар хотын оюутнууд хамран цэргийн албаа хаалаа.
Цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, Цэргийн штабын дарга хурандаа Б.Бэрхгалт, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Лхагвадорж, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор аймгуудын ЗДТГ-ын Цэргийн штабын дарга болон оюутан цэргүүдийн эцэг, эхийн төлөөлөл, хүндэт зочид оролцсон юм.
Шатахууны хомсдол үүссэн энэ цаг үед холын зам туулан ирж, үр хүүхдийнхээ цэргийн тангараг өргөх ёслолд оролцсон эцэг, эх, ар гэрийнхний хүсэлтийг харгалзан аймгийн удирдлагын чиглэлийн дагуу Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцууд хамтран ажиллаж, цэргийн тангараг өргөх ёслолд оролцож буй оюутан цэргүүдийн эцэг, эх, ар гэрийнхэнд шатахууныг үнийн хязгаарлалтгүйгээр олгосон юм.
-
19 цаг 8 мин
-
22 цаг 1 мин22 цаг 52 минӨчигдөр 09 цаг 36 минӨчигдөр 09 цаг 31 мин