Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.
Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Улсын хэмжээнд Шатахуун Түгээх Станц (ШТС)-уудад түгээлтийг тасралтгүй хийж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд
- Улаанбаатар хотын 165 ШТС,
- Орон нутгийн 49 ШТС-д түгээлтээ хийсэн.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ОХУ-д ажиллаж байгаа. Манайд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-д очиж ажиллаж наймдугаар сарын татан авалт болон нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хэмжээг нэмэгдүүлэх талаар холбогдох хэлэлцээрүүдийг амжилттай хийсэн.
Наймдугаар сарын тухайд 50,000 тонн АИ92 төрлийн бүтээгдэхүүнийг Роснефть компаниас авах гэрээ хэлцэл баталгаажсан.
15,000 тонн Евро-5 төрлийн бүтээгдэхүүнийг авахаар баталгаажилтыг хийсэн. Мөн 25,000 тонн АИ92 төрлийн бүтээгдэхүүнийг авах хэлцлийг хийсэн.
Түүнчлэн 5,000 тонн онгоцны түлш авна гэж тохирсон байна. Эдгээр нь Монгол Улсын найман сарын хэрэглээг бүрэн хангах нөөцийг бүрдүүлэх боломжтой тоо хэмжээ.Цаашилбал Монгол Улсад тасралтгүй газрын тосны бүтээгдэхүүн тогтвортой нийлүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байна" гэлээ.
Үргэлжлүүлэн "Солонгос улсаас 5,000-6,000 тонн Евро-5 стандартын АИ92 төрлийн бүтээгдэхүүнийг авах хэлцэл хийсэн. Онгоцны 3,000 тонн түлшний гэрээ хэлцэл хийж, эхний бүтээгдэхүүн ачигдсан бол 2,000 тонн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрээсээ гарсан" гэж нэмж хэллээ.
-
2 цаг 51 мин
-
7 цаг 48 мин
-
Өчигдөр 15 цаг 08 мин
-
Өчигдөр 12 цаг 15 минӨчигдөр 11 цаг 24 минӨчигдөр 10 цаг 39 минӨчигдөр 09 цаг 36 минӨчигдөр 09 цаг 31 мин
-
2026-08-07