Өрхийн сарын дундаж орлого 2.8 сая төгрөг орчим байгаа бол нийт зарлага нь 2.9 сая төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, өрхийн дундаж зарлага орлогоосоо 100 мянган төгрөгөөр давсан байна.
Мөнгөн зарлагын хамгийн өндөр хэсэг нь өдөр тутмын хэрэглээ болон үйлчилгээний зардалд зарцуулагдаж байна. Тухайлбал, нэг өрх сард дунджаар 1.8 сая төгрөгийг хүнсний бус бараа, үйлчилгээнд зарцуулж байгаагийн дотор автомашины шатахуун, хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээнд зарцуулдаг байна.
Үүн дээр 526.1 мянган төгрөгийг хүнсэндээ, 70.6 мянган төгрөгийг сууцны төлбөрт, 43.4 мянган төгрөгийг цахилгааны зардалд зарцуулдаг аж.
Үүнээс гадна зээлтэй нэг өрх сард дунджаар 1.2 сая төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд зарцуулдаг гэх судалгаа байгаа юм.
Зээлийн төрлөөр нь авч үзвэл цалингийн зээлтэй өрх сард дунджаар 881.2 мянган төгрөг, хэрэглээний зээлтэй өрх 844.6 мянган төгрөг, орон сууцны зээлтэй өрх 1.1 сая төгрөгийг тус тус зээлийн төлөлтөд зарцуулж байна.
Үүнээс харахад өрхийн сарын дундаж орлого 2.8 сая төгрөг байхад зарлага нь 2.9 сая төгрөгт хүрч, орлогоосоо давжээ. Харин зээлтэй өрхүүдийн хувьд сар бүр 1.2 сая төгрөгийг зээлийн төлөлтөд зарцуулж байгаа нь санхүүгийн дарамтыг улам нэмэгдүүлж байна.
Өөрөөр хэлбэл өрхийн орлого зээл, өдөр тутмын хэрэглээний зардалд хуваарилагдаж, улмаар зарлага нь орлогоосоо давсан дүр зураг ийнхүү харагдаж байна.
-
5 цаг 4 мин
-
10 цаг 1 мин
-
Өчигдөр 17 цаг 54 мин
-
Өчигдөр 15 цаг 08 мин
-
Өчигдөр 12 цаг 15 минӨчигдөр 11 цаг 24 минӨчигдөр 10 цаг 39 минӨчигдөр 09 цаг 36 минӨчигдөр 09 цаг 31 мин
-
2026-08-07