Улаанбаатарт багавтар үүлтэй, бороо орохгүй, +27 градус дулаан
Ulsturch.mn
Үйл явдал
/
54 мин

Өнөөдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метрийн хурдтай байна. Зарим газраар бороо орохын өмнө салхи түр зуур ширүүсэх төлөвтэй.

Агаарын температур Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 19-24, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчимд багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, 25-27 градус дулаан байна.

Багануур орчимд 23-25, Тэрэлж орчимд 22-24 градус дулаан байх төлөвтэй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.