3х3 сагсан бөмбөгийн Төв болон Зүүн Азийн залуучуудын цуврал тэмцээн БНХАУ-ын Чанжоу хотод энэ сарын 10-нд эхэлсэн билээ. Нийт зургаан өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, Казахстан, Иран, БНСУ-ын баг эр, эм баг өрсөлдөж буй.
Өдөр бүр шинэ аварга тодордог уг тэмцээнд өчигдөр Г.Болор-Эрдэнэ, Н.Зоригт, Э.Энхтэмүүлэн, А.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй эрэгтэй баг аваргаллаа. Манай залуус хэсгийн шатанд Ираныг 20:18, Японыг 21:12-оор буулган авч, шигшээд БНХАУ-ын багийг 21:19-өөр илүүрхсэн байна.
Харин Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Нандинхүсэл тэргүүтэй охидын багт Б.Болор-Эрдэнэ, Э.Энхбуян, А.Хонгорзул нар багтсан. Тэд тэмцээний хоёр дахь өдөр хүрэл медаль хүртсэн бол өчигдөр V байр эзэлжээ.
Тэмцээний эхний хоёр өдөр эрчүүдээс БНСУ-ын баг алт, эмэгтэйчүүдээс Японы баг тэргүүлсэн юм. Харин гурав дахь тэмцээний эмэгтэйчүүдэд БНХАУ-ын охид онцгойров.
Өнөөдөр тус тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжлэх юм.
-
1 цаг 31 мин
-
21 цаг 21 мин
-
23 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 42 мин
-
Өчигдөр 09 цаг 26 мин
-
Уржигдар 18 цаг 39 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 17 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 39 мин
-
Уржигдар 14 цаг 18 мин
-
Уржигдар 12 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 11 цаг 30 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
Уржигдар 09 цаг 26 мин
-
Уржигдар 09 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 15 мин
-
2026-08-10
-
2026-08-07
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин