Гаалийн байгууллагад бүртгэгдэх зөрчил нэмэгдэж байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар 2314 зөрчил илэрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 18.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Үүнээс 53 нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Нийт зөрчлийн 47 хувь нь татвараас зайлсхийсэн, барааг дутуу болон худал мэдүүлсэнтэй холбоотой бол 22 хувь нь хориглосон, хязгаарласан барааг хууль бусаар нэвтрүүлэх зөрчил эзэлж байна.
Тухайлбал, Чингис хаан олон улсын нисэх буудлаар эхний долоон сард 1315 ширхэг тураах төрлийн тарилга, нийт 6959 ширхэг эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 40 зөрчлийг гаалийн байгууллага илрүүлжээ.
Харин эдгээр зөрчлийг бууруулж, гаалийн үйлчилгээг хялбаршуулах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан хяналт, цахим үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн байна. Ирэх есдүгээр сараас гаалийн чатботыг өргөжүүлж, оны сүүлчээр цахим мэдүүлэг гаргахад иргэдэд зөвлөх хиймэл оюун ухааны хөтөчийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
-
3 цаг 18 мин
-
Өчигдөр 11 цаг 55 мин
-
Өчигдөр 09 цаг 42 мин
-
Өчигдөр 09 цаг 26 мин
-
Уржигдар 18 цаг 39 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 17 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 39 мин
-
Уржигдар 14 цаг 18 мин
-
Уржигдар 12 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 11 цаг 30 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
Уржигдар 09 цаг 26 мин
-
2026-08-07
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
2026-08-10
-
2026-08-10