Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны хангамжийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Сүүлийн 24 цагт 76 вагон буюу 4,560 тонн автобензинийг хүрэх өртөөд нь нийлүүлжээ. Үүнээс Улаанбаатарын 218 шатахуун түгээх станцад 1,950 тонн, орон нутгийн 56 станцад 600 тонн автобензин түгээсэн байна.
Яамны мэдээлснээр нийслэлд сүүлийн 48 цагийн хугацаанд шатахуун түгээх станцуудын 90 орчим хувийг ажиллуулах арга хэмжээ авчээ. Үүний үр дүнд өмнө нь 200-300 автомашин 2-3 хоног дараалалд зогсдог байсан нөхцөл байдал харьцангуй сайжирч, оочер дараалал багассан байна.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн мэдээлснээр шатахууны түгээлтийг өнөөдөр, маргааш эрчимжүүлж, нийслэлийн хангамжийг хэвийн түвшинд хүргэхээр ажиллаж байгаа аж.
Харин орон нутагт нөхцөл байдал хүндрэлтэй хэвээр байна. Зарим суманд шатахуун түгээх станцууд олон хоног ажиллаагүй бөгөөд томоохон сүлжээ станцгүй, нэгээс хоёр хувийн хэвшлийн шатахуун түгээх станцтай сумдад бөөний борлуулалт зогссон байна.
Иймээс энэ долоо хоногийн сүүлээр орон нутгийн сумдын шатахууны хангамжид онцгой анхаарч, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр шуурхай штаб ажиллаж байна.
Мөн өнөөдрийн шуурхай штабын хурлаар томоохон аж ахуйн нэгжүүдэд орон нутаг руу шатахууны нийлүүлэлтээ нэмэгдүүлэх чиглэл өгчээ.
Холбоотой мэдээ
-
5 цаг 11 мин
-
7 цаг 24 мин
-
23 цаг 43 мин
-
Өчигдөр 17 цаг 06 мин
-
Өчигдөр 16 цаг 45 мин
-
Өчигдөр 14 цаг 32 мин
-
Өчигдөр 14 цаг 05 мин
-
Өчигдөр 12 цаг 51 мин
-
Өчигдөр 11 цаг 06 мин
-
Өчигдөр 09 цаг 49 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Өчигдөр 14 цаг 32 мин
-
5 цаг 11 мин
-
23 цаг 43 мин
-
Өчигдөр 17 цаг 06 мин
-
Өчигдөр 12 цаг 51 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
2026-08-13
-
Өчигдөр 14 цаг 05 мин
-
Уржигдар 09 цаг 31 мин
-
Өчигдөр 16 цаг 45 мин
-
Өчигдөр 11 цаг 06 мин