Цаг уур, орчны шинжилгээний газраас голуудын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинд хүрснийг анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар Хэнтий нурууны арын зүүн хажуугаас усжих Балж (Дадал сум), Эг (Батширээт сум) баруун хажуугаас усжих Туул (Улаанбаатар хот), Хараа (Баруунхараа сум), Хангай нуруунаас усжих Богд (Улиастай сум), Буянт (Отгон сум), Идэр (Идэр сум) зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдсэн байна.
Мөн Туул (Лүн сум), Дадал (Балж сум), Байдраг (Бууцагаан сумын Баянбүрд баг), Хархираа (Тариалан сум) голууд үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа иргэд мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж, үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байхыг санууллаа. Мөн аялж зугаалах үедээ хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байхыг сануулж, цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг цаг тутамд авч байхыг анхааруулж байна.
-
1 цаг 5 мин
-
Өчигдөр 14 цаг 55 мин
-
Өчигдөр 14 цаг 55 мин
-
Өчигдөр 14 цаг 51 мин
-
Өчигдөр 12 цаг 16 мин
-
Өчигдөр 11 цаг 17 мин
-
Өчигдөр 10 цаг 08 мин
-
Өчигдөр 10 цаг 04 мин
-
Уржигдар 17 цаг 45 мин
-
Уржигдар 17 цаг 06 мин
-
Уржигдар 16 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 12 мин
-
Уржигдар 14 цаг 32 мин
-
Уржигдар 14 цаг 24 мин
-
Уржигдар 14 цаг 05 мин
-
Уржигдар 12 цаг 51 мин
-
Уржигдар 14 цаг 32 мин
-
Өчигдөр 12 цаг 16 мин
-
Уржигдар 17 цаг 45 мин
-
Уржигдар 17 цаг 06 мин
-
Уржигдар 12 цаг 51 мин
-
Өчигдөр 11 цаг 17 мин
-
Уржигдар 14 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 12 мин
-
Уржигдар 16 цаг 45 мин
-
Өчигдөр 14 цаг 55 мин
-
Уржигдар 11 цаг 06 мин
-
Уржигдар 09 цаг 49 мин
-
Өчигдөр 10 цаг 08 мин