Ж.Энхтөр өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
54 мин

Эквадорын Гуаякиль хотод жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тус тэмцээний эхний өдөр Монголын жүдоч Ж.Энхтөр хөвгүүдийн 60 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.

Энэ жилийн өсвөр үеийн ДАШТ-д 59 орны 457 жүдоч оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас хөвгүүдийн 10, охидын есөн тамирчин хүч сорьж байна.

Хөвгүүдийн 60 кг-ын жинд Монгол Улсыг төлөөлөн А.Даваабаатар, Ж.Энхтөр нар барилдсан.

Монголын хоёр тамирчин хүрэл медалийн төлөө учраа таарч, барилдаанд Ж.Энхтөр цэвэр ялалт байгуулснаар хүрэл медалийн эзэн болсон байна.

Мөн охидын 44 кг-ын жинд Ц.Амин-Эрдэнэ шагналт тавдугаар байр эзэлжээ.

Тэмцээний эхний өдрийн байдлаар Казахстан нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, медалийн чанараар тэргүүлж байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.