2026-2027 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд бүртгэл наймдугаар сарын 23-ны 23:59 цагт дуусна.
Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 126,827 хүүхэд цэцэрлэгт хамрагдах юм. Цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлснээр эцэг эх, асран хамгаалагчид заавал цэцэрлэг дээр биеэр очих шаардлагагүй болсон.
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүсэлт авч эхэлснээс хойш өчигдрийн байдлаар 94,160 хүүхдийн хүсэлт E-Mongolia системээр ирсэн талаар Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
Дүүргүүдийн хувьд хүн амын нягтаршил өндөртэй Баянзүрх дүүрэгт төрийн өмчит цэцэрлэгт хамруулах хүсэлт хамгийн их буюу 22,931 хүүхдийн хүсэлт ирсэн байна. Харин Хан-Уул дүүрэгт 19,206, Баянгол дүүрэгт 12,023 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ.
Төрийн өмчит цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг насны бүлгээр авч үзвэл:
- 2 настай – 19,569
- 3 настай – 23,647
- 4 настай – 24,480
- 5 настай – 26,464 хүүхэд байна.
Мөн орон нутгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 6,694 хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргажээ.
Эцэг эх, асран хамгаалагчид бүртгэлийн явцын мэдээллийг parent.edu.mn хаягаар орж шалгах боломжтой.
-
1 цаг 24 мин
-
22 цаг 44 мин
-
22 цаг 51 мин
-
Уржигдар 16 цаг 24 мин
-
Уржигдар 15 цаг 59 мин
-
Уржигдар 14 цаг 55 мин
-
Уржигдар 14 цаг 55 мин
-
Уржигдар 14 цаг 51 мин
-
Уржигдар 12 цаг 16 мин
-
Уржигдар 11 цаг 17 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 10 цаг 04 мин
-
2026-08-18
-
Уржигдар 12 цаг 16 мин
-
2026-08-18
-
Уржигдар 11 цаг 17 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 16 цаг 24 мин
-
Уржигдар 14 цаг 55 мин
-
Уржигдар 15 цаг 59 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин