Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн С.МОЛОР-ЭРДЭНИЙГ үндэсний аюулгүй байдал, түүх соёлыг гуйвуулсан эсэх асуудлаар шалгана
Д.Оюунболд
Үйл явдал
/
39 мин

Тодруулбал, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж, гутаан доромжилсон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгах шаардлагатай гэж үзсэн байна.

С.Молор-Эрдэнэ нь өмнө нь олон нийтийн сүлжээ болон ярилцлагуудаар Монгол үндэстэн, Монголын түүх, тэр дундаа Чингис хааны талаарх байр сууриа илэрхийлж байсан. Тухайлбал, түүнийг “Монгол гэдэг ард түмэн байхгүй” гэх зэрэг агуулгатай мэдэгдэл хийж байсан талаар хэвлэлүүд онцолжээ.

Ийнхүү түүний олон нийтэд илэрхийлсэн байр суурь, мэдэгдлүүд нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, түүх соёлын үнэт зүйлтэй холбоотой хууль тогтоомж зөрчсөн эсэхийг хуулийн байгууллагаас шалгах нөхцөл болсон байна.

Харин шалгалтын явцад С.Молор-Эрдэнийн ямар үйлдэл, мэдэгдэл нь хууль зөрчсөн эсэх, цаашид ямар арга хэмжээ авах нь тодорхой болох юм.

Дашрамд дурдахад, С.Молор-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт ИЗНН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.