Нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор сурах бичгийн нийлүүлэлтийг аравдугаар сарын 1 гэхэд 100 хувь хангахаар ажиллаж байгаа талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх ажлын багц тендер зарлажээ. Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир мэдээлэхдээ, "2-5 дугаар ангийн сургалт өмнөх жилийн хөтөлбөрөөр үргэлжилж байгаа тул сурах бичгийн нөөц хангалттай байгаа. Харин сургууль бүрийн сурагчдын тоо жил бүр харилцан адилгүй байдаг тул сурах бичгийн хүрэлцээ муу байгаа сургуулиудад нөөцөөс шилжүүлэн хуваарилна" гэлээ.
Харин 6-12 дугаар ангийн сурах бичгийн түрээсийн нөөц нийт хэрэгцээний 71 хувийг хангах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Иймд үлдсэн хэрэгцээг нөхөх зорилгоор 62 мянган багц сурах бичиг хэвлүүлэх тендер зарласан байна.
Уг сурах бичгийг хэвлэж, түгээснээр 6-12 дугаар ангийн сурах бичгийн хэрэгцээг 85 хувьд хүргэн хангах боломжтой аж.
-
Өчигдөр 09 цаг 01 мин
-
Өчигдөр 08 цаг 47 мин
-
Өчигдөр 08 цаг 43 мин
-
Өчигдөр 08 цаг 24 мин
-
2026-09-01
-
2026-09-01
-
2026-09-01
-
2026-09-01
-
Өчигдөр 09 цаг 01 мин
-
Өчигдөр 08 цаг 24 мин
-
Өчигдөр 08 цаг 43 мин
-
Өчигдөр 08 цаг 47 мин