"Нийслэлийнхэнд утаа, түгжрэл, хүртээмжгүй зам, орчны бохирдол, төрийн үйлчилгээний хүнд суртал зэрэг асуудлууд тулгарсаар байна. Өдөр тутам түгжирдэг гол шалтгаан нь нийтийн тээвэр, сургууль, автозам, дугуйн замын хүртээмжгүй байдалтай холбоотой" хэмээн Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр (2026.09.08) ахмадуудын хурлын үеэр ярилаа.
Үргэлжлүүлэн "Иймд багтаамж сайтай цахилгаан автобус 60, сургуулийн автобус 50, дунд багтаамжтай автобус 46 ширхгийг нийслэлийн нийтийн тээвэрт нэмнэ. Сургууль, цэцэрлэг амраагүй үед түгжрэл нэмэгддэг тул хотод 84 сургууль шинээр нэмж барина. Ингэхдээ 33 сургуулийг Дэлхийн банк, 11-ийг нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шийдэх боломжтой болсон.
Тухайлбал, 8700 гаруй хүүхэд сургах боломжтой гэрт ойрхон сургууль буюу хотхоны 21 бага сургуулийг хотод барина. Засгийн газраас “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрт 50 тэрбум төгрөгийг 2026 оны төсвийн тодотголд төсөвлөсөн бөгөөд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэг үргэлжилж байна" хэмээн мэдээлжээ.
Түүнчлэн нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахын тулд хувийн хэвшилтэй хамтран шинээр барих дугуйн зам, явган замын гүүрэн гарц, ухаалаг гэрлэн дохионы талаарх мэдээллийг Тусгаар тогтнолын ордонд цугласан ахмадуудад өгөв.
Ахмадууд газар чөлөөлөлт, орон сууцжуулалт болон өдөр тутамдаа өөрт тулгардаг хотын асуудлуудыг хөндөж, саналаа илэрхийлжээ.
-
Өчигдөр 13 цаг 48 мин
-
Өчигдөр 13 цаг 42 мин
-
Өчигдөр 13 цаг 38 мин
-
Өчигдөр 13 цаг 34 мин
-
Өчигдөр 09 цаг 01 мин
-
Өчигдөр 08 цаг 47 мин
-
Өчигдөр 08 цаг 43 мин
-
Өчигдөр 08 цаг 24 мин
-
Өчигдөр 09 цаг 01 мин
-
Өчигдөр 08 цаг 24 мин
-
Өчигдөр 13 цаг 38 мин
-
Өчигдөр 13 цаг 48 мин
-
Өчигдөр 08 цаг 43 мин
-
Өчигдөр 08 цаг 47 мин
-
Өчигдөр 13 цаг 34 мин
-
Өчигдөр 13 цаг 42 мин