АЛСЛАГДСАН АНГИ, САЛБАРТ ТАСРАЛТГҮЙ 5 ЖИЛ АЖИЛЛАВАЛ АЛБА ХААГЧИД 30 САРЫН ҮНДСЭН ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ УРАМШУУЛАЛ АВНА
Батхуяг
Үйл явдал
/
34 мин

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.БАТЛУТ  Говь-Алтай аймагт ажиллаж  “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг үргэлжилж байна.

Сургалт, өдөрлөгийн үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг иргэд, алба хаагчдад танилцуулж, тэр дундаа алслагдсан анги, салбарт ажиллаж буй цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг нэмэгдүүлэх чиглэлээр гарсан шийдвэрийг онцоллоо.

Тодруулбал, алслагдсанд тооцогдох анги, салбарын тоог нэмэгдүүлж, тухайн анги, салбарт тав ба түүнээс дээш жил алба хаасан офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал авах боломж бүрдэж 2027.01.01-ээс эхлэн хэрэгжихээр болсон талаар сайд Д.Батлут танилцуулсан юм. Энэхүү шийдвэр нь алслагдсан анги, салбарт олон жил тогтвор суурьшилтай ажиллаж буй алба хаагчдын хөдөлмөрийг бодитоор үнэлэх, тэдний нийгэм, эдийн засгийн баталгааг нэмэгдүүлэх, мэргэшсэн хүний нөөцийг орон нутагт тогтвортой ажиллуулахад чиглэж байна.

“Эх оронч Монгол” сургалт, өдөрлөгийн хүрээнд Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд танилцуулах уулзалт, Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт багийн үзлэг, оношилгоо, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа үйлчилгээ, зэвсэглэл, техникийн үзэсгэлэн, эх оронч хүмүүжил, Монгол цэргийн түүхийг сурталчлан таниулах зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат тэргүүтэй орон нутгийн удирдлагууд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон салбарын харьяа байгууллагуудын удирдлага, алба хаагчид, орон нутаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагчид, Говь-Алтай аймгийн иргэд оролцож байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.