Монгол улс ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН төрөлд ХОС ДЭЛХИЙН АВАРТАЙ боллоо
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 21 мин

Монгол улс ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН төрөлд ХОС ДЭЛХИЙН АВАРТАЙ боллоо. БНСУ-ын Чүнчон хотноо олимпын таеквондогийн Пүмсэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж 83 орны 2800 гаруй тамирчин өрсөлдөж байна. Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн тамирчдаас өсвөр үеийн холимог хосын төрөлд Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ алтан медаль хүртэж төрийн дуулалаа эгшиглүүлэв. Монголын тамирчид хэсгийн шатанд Их Британи, Герман, Канад, АНУ-ын тамирчдыг тус тус ялж, финалд Тайландын хосыг ялснаар алтан медалийн эзэд болжээ.

Ийнхүү Монгол Улсын Пүмсэ шигшээ баг дэлхийн дэвжээнд алтан медаль хүртэж, Монголын таеквондогийн түүхэнд шинэ амжилт тодоор бичигдлээ. Шинэ түүхийн эзэд болсон Монголын таеквондогийн холбооны хамт олонд баяр хүргэе

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.