Ардчилсан намд өнгөрсөн хавар шинээр байгуулагдсан АС буюу "Ардчиллын сэргэлт" холбооныхон нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэх зуур хуралдаж 2027 оны Ерөнхийлөгчийн сунгаанд нам дотроосоо Ерөнхийлөгчийн сунгаанд УИХ-ын гишүүн "ГАВЬЯАТ ХУУЛЬЧ" Дашдондогийн Ганбатыг өрсөлдүүлэхээр тохиролцжээ. Д.Ганбат нь УИХ-д өмнө нь Баянхонгор аймгаас хоёр удаа, сүүлд 2024 оны сонгуулиар Архангай, Өвөрхангай, Баянхонгор гэсэн хангайн бүсийн гурван аймгаас гурав дахь удаагаа сонгогдсон. Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай парламентч юм.

Сонгогдсон тойрог, орон нутгийн иргэдийнхээ эрүүл мэнд, амьдрал ахуйд ихээхэн анхаарч хорт хавдар үүсгэгч хуванцар савыг хэрэглээнээс халж, оронд нь өөрийн нэр, зураг бүхий ОХУ-д үйлдвэрлэсэн 10, 25 литрийн багтаамжтай хөнгөн цагаан бидон тарааж брэнд болгоод өөрийнхөө овогийг "БИДОН ГАНБАА" хэмээн солиод амжсан нэгэн. "Техник Импорт" компанийн үүсгэн байгуулагч, гол эзэн. 2026 оны 07 сарын эх, Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс "Монгол Улсын Гавьяат хууль" хэмээх цол тэмдгийг "ХУЛГАЙГААР" зүүсэн.
Түүний тэргүүлдэг АН доторх "Ардчиллын сэргэлт" АС холбоонд намынх нь гол хөрөнгө мөнгөтэй гишүүд болох Б.Түвшин, П.Батчимэг, Өвөрхангайн Г.Хосбаяр нараас гадна Говь-Алтай О.Амгаланбаатар, Баянхонгорын Д.Жаргалсайхан, Д.Цогтбаатар, Баянголын Д.Энхтуяа, Сүхбаатарын Х.Болормаа, хөлбөмбөгийн А.Ганбаатар нарын гишүүд багтдаг юм.
-
21 цаг 41 мин
-
21 цаг 50 мин
-
Уржигдар 18 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 38 мин
-
Уржигдар 11 цаг 53 мин
-
Уржигдар 11 цаг 30 мин
-
Уржигдар 10 цаг 21 мин
-
Уржигдар 10 цаг 03 мин
-
Уржигдар 10 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 53 мин
-
21 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 30 мин