Монгол Улс Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгатай болно. Уг барилгын шав тавих ёслол боллоо. Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын эрүүл мэндийн салбарын 25 жилийн хамтын ажиллагааны үр дүн ийнхүү шинэ бүтээн байгуулалтаар үргэлжилж байна. Энэ хугацаанд зүрх судасны шалтгаант нас баралт 10,000 хүн амд 24.4-өөс 16.7 болж буурч, зүрхний нээлттэй мэс заслын тоо 13 дахин өссөн байна. Өнөөдөр Монголын эмч нар 15 төрлийн нээлттэй зүрхний мэс заслыг эх орондоо бие даан хийж байна.

Шинэ төв нь зүрх судасны өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, мэс засал болон сэргээн засах тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэхийн зэрэгцээ сургалт, судалгаа, инновацыг хөгжүүлэх үндэсний хэмжээний төв болно. Монгол хүн хаана амьдарч байгаагаас үл хамааран зүрх судасны өвчнөө эрт илрүүлж, шаардлагатай тусламж үйлчилгээгээ эх орондоо, цаг алдалгүй авах боломжтой байх ёстой.
Өнгөрсөн 25 жилийн хамтын ажиллагаа бидэнд мэдлэг, ур чадвар, технологийн чадавх бий болгосон. Харин өнөөдөр бид энэ суурин дээр дараагийн 25 жилийн хөгжлийн эхлэлийг тавьж байна. Энэхүү чухал бүтээн байгуулалтыг дэмжин хамтран ажиллаж буй Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон хөгжлийн түншүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье гэж Эрүүл мэндийн сайд Э.Батшугар онцоллоо.
-
21 цаг 43 мин
-
21 цаг 52 мин
-
Уржигдар 18 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 38 мин
-
Уржигдар 11 цаг 53 мин
-
Уржигдар 11 цаг 30 мин
-
Уржигдар 10 цаг 21 мин
-
Уржигдар 10 цаг 03 мин
-
Уржигдар 10 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 53 мин
-
21 цаг 43 мин
-
Уржигдар 11 цаг 30 мин