Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2026.09.17)-ийн үдээс хойно 14.00 цагт хуралдахаар товлогдсон боловч 126 гишүүнээс 52 гишүүний буюу 41.3 хувийн ирц бүрдэж, 50 хувьд хүрээгүй учир хойшиллоо. Чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулахдаа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын гишүүдийн нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэнэ гэсэн тангаргийн үгийг сануулж, улс орны өмнө тулгамдсан бодлогын, шийдлийн олон асуудал тулгамдаж байгааг онцгойлон анхааруулсан юм. Улс үндэстний эрх ашиг, ард түмний аж амьдралаас илүү санаа зовох, өмнөө тавих, улс төржих зүйл байх ёсгүй гэдгийг тэрбээр тэмдэглэж, аль нэг бүлэглэл, аль нэг нам гэж туйлшрахгүй, улс төржихгүй байхыг Улсын Их Хурлын гишүүдэд зөвлөв.
С.БЯМБАЦОГТ хэдийгээр тав сонгогдсон дархан түшээ ч гэлээ чуулган удирдах, гишүүдийнхээ ЭВ ЭЕИЙГ ЗАНГИДАХ тал дээр үнхээр БЯР НЬ дутаж, УХААН НЬ ХҮРЭХГҮЙ байгааг ээлжил бус чуулганаа хугацаанд нь ХААЖ ЧАДАХГҮЙ, ээлжит чуулганыхаа ээдрээг тайлж чадахгүй байгаагаас харж болно. Түүний төр удирдах, гишүүдээ даргалах чадамж нь ТЕНДЕР ЗОХИЖ, сан тонохоос нь ч хэцүүхэн байгаа бололтой, хөөрхий.
Нэгдсэн хуралдааны ирц ийнхүү хүрээгүй тул Улсын Их Хурлын даргын зөвлөл цахимаар хуралдаж, энэ хуралдааныг ирэх долоо хоногийн Даваа гарагт буюу энэ сарын 21-нд, маргаашийн нэгдсэн хуралдааныг Мягмар гарагт тус тус хуралдуулахаар хойшлуулж буйг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт зарлалаа. Тэрбээр, өвөлжилтийн бэлтгэл, намрын ургац хураалт, эрчим хүчний бэлэн байдлыг хангах, шатахууны хомсдол, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гээд ард иргэдийн амьдрал тулгамдсан асуудлуудыг шийдэх зорилгоор Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголын төслийг өргөн барьсныг үргэлжлүүлж хэлэлцэх, мөн шударга ёсны болон ард иргэдийн хүсэн хүлээсэн асуудал болох Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилсон Ерөнхий сайдын шийдвэртэй танилцах ёстой байсан боловч харамсалтай нь хуралдааны ирц бүрдсэнгүй гээд ирэх долоо хоногийн хуралдаандаа идэвхтэй оролцохыг гишүүдэд уриалав.
Гэтэл намын дарга, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ дахь бүлгийн дарга гурав нь "Манай нам нэг л бүлэгтэй. Тэд эвтэй байгаа" хэмээгээд байгаа. Иймийн тулд чуулганаа хуралдуулж, хуулиа батлаж, тогтоолын төслөө хэлэлцүүлж чадахгүй байгаа нь УИХ-ын дарга С.БЯМБАЦОГТЫН буруу болж таарав. "Их санасан газар есөн шөнө хоосон" гэж ардын зүйр үг бий. Эрхэм спиркер битүүхэндээ 2027 оны Ерөнхийлөгчийн сунгаанд үзчих санаатай, энэ тэрүүгээр хор найруулж, хар ПИ-АР цацаж явсаар эцэс нь чуулган ч үгүй, нам ч үгүй, дэвших ч үгүй хов хоосон хоцрох дээрээ тулаад байна. Ховдынхон бяртай, мөнгөтэй, улстөрд хүчтэй ч байна. Гэхдээ сүүлийн даваанд ӨВДӨГ ШОРООДСОН гэдгийг санах хэрэгтэй.
-
21 цаг 43 мин
-
21 цаг 52 мин
-
Уржигдар 18 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 38 мин
-
Уржигдар 11 цаг 53 мин
-
Уржигдар 11 цаг 30 мин
-
Уржигдар 10 цаг 21 мин
-
Уржигдар 10 цаг 03 мин
-
Уржигдар 10 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 53 мин
-
21 цаг 43 мин
-
Уржигдар 11 цаг 30 мин