НАМРЫН НОМЫН БАЯР буюу Төв талбайг 40 дэхь удаагаа НОМ ЭЗЭЛЛЭЭ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 36 мин

Сүхбаатарын талбай өнөөдөр номын асруудаар дүүрчээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зохион байгуулдаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд–2026” арга хэмжээний хүрээнд 40 дэх удаагийн Номын баяр есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн Номын баярт хэвлэлийн газар, зохиолч, орчуулагч, номын дэлгүүрүүдээс гадна гадаадын зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцож, уншигчидтай уулзалт, шинэ номын нээлт, гарын үсэг зурах арга хэмжээ болон хүүхэд, залууст зориулсан олон төрлийн хөтөлбөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Талбайд хэвлэлийн газруудын тусгай гудамж, зохиолчдын хэсэг, залуу хэвлэн нийтлэгчдийн “Indie street”, хүүхдийн зурагт ном, ховор хуучин номын хэсгүүд ажиллана.

Мөн Япон, БНСУ, БНХАУ, Энэтхэг зэрэг орны зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцохоор мэдээлсэн байна.  Ийнхүү энэ амралтын өдрүүдэд нийслэлийн төв талбай улс төрийн жагсаал, арга хэмжээнээс илүүтэй ном, зохиолч, уншигчдын уулзах томоохон орон зай болж байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.