ГИШҮҮД ЭЭ, ХУРАЛДАА СУУ!...
Батхуяг
Үйл явдал
/
35 мин

126 төлөөлөлтэй болсноор иргэн төрдөө илүү ойртсон уу? Монголын парламент 76-аас 126 гишүүнтэй болсон. Төлөөлөл нэмэгдсэн. Олон намын дуу хоолой парламентад орж ирсэн. Иргэдийн санал, байр суурийг төрийн шийдвэрт илүү өргөн хүрээнд хүргэх боломж бүрдсэн. Гэхдээ нэг энгийн асуудал байна. Төлөөлөгч нь хуралдаа суухгүй бол иргэнийг хэн төлөөлөх вэ? УИХ-ын гишүүний үндсэн ажлын нэг нь чуулган, байнгын хорооны хуралдаанд оролцож, хууль хэлэлцэж, санал өгөх. 126 суудалтай парламент байгуулсан нь өөрөө үр дүн биш. Тэр 126 суудал дээр сонгогдсон төлөөлөгчид нь ажлаа хийж байж шинэчлэлийн утга гарна. Иргэд сонгуулийн өдөр саналаа өгөөд үүргээ дуусгадаггүйтэй адил УИХ-ын гишүүн сонгогдсоныхоо дараа тангараг өргөөд үүргээ дуусгахгүй. Гишүүд ээ, хуралдаа суу. Таны эзгүй суудлын цаана таныг сонгосон иргэдийн төлөөлөл эзгүй үлдэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.