С.АМАРСАЙХАН: Намайг УСГАДАГГҮЙ л юм бол би нүдээрээ харсан МУУ МУУХАЙГ ИЛЧИЛСЭЭР БАЙХ БОЛНО
Батхуяг
Үйл явдал
/
25 мин

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан Төрийн ордонд, намын бүлгийнхээ хуралд оролцохоор явах үедээ хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр, "Дан ганц сайдын асуудал яриад хэрэггүй. Энэ бол зөвхөн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал огт биш юм. Би өмнө нь хууль бус хулгай, зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбооттой мэдээллийг хийсэн. Хууль бус, бусармаг үйлдэлтэй нэгдээгүйн төлөө нэг битгий хэл 20 удаа чөлөөлөгдсөн ч надад хамарсах зүйл байхгүй. Намайг Хууль зүй, дотоод хэргийг сайдаар очиход уг салбар улс орныхоо эрх ашгийг худалдсан, зарим нэг ялзарсан хууль шүүх, цагдаагийн байгууллагын даргаар дамжуулан төр нь барьцаанд орсон, Засгийн газар нь хүртэл дугарч чадахгүй хэмжээнд барьцаалагдсан гэж бодоогүй.  Хэдийгээр богино хугацаанд ажилласан ч анхаарч ажилласан маш олон асуудал бий. Үндсэндээ, хар тамхитай холбоотой асуудал, хууль бус алт олборлолт, төрийн байгууллагуудад хувийн эрх ашгаа шингээж өөрийн явцуу эрх ашгаа гүйцэлдүүлдэг бүлэг гэх мэт маш олон бий. Өнөөдөр /2026.09.21/ намайг үүрэгт албанаас минь чөлөөлж болно. Гэхдээ, миний үзэл бодол, эрх чөлөөг хэн ч чөлөөлж чадахгүй. Миний хувьд хууль бус бусармаг зүйлтэй хатуу тэмцсэн. Монгол Улсын дотоод үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш олон асуудлаар шүгэл үлээж иргэд, олон нийтэд мэдээлэл хийсэн. Үүнийг хийхээс ч өөр аргагүй байсан юм. Цаашид ч илүү олон удаа чанга дуугарч шүгэл үлээнэ гэж бодож байгаа. Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы эрэн дээр байна. Харамсалтай нь бүх түвшиндээ нуун дарагдуулж ирсэн. Мөн үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудлаар мэдээлэл хийх, хариуцлага тооцох шаардлагатай гэж үзэж байна.

УИХ болон Засгийн газрын түвшинд уг асуудлыг сонсох ёстой. Мөн олон нийтэд мэдээлэл өгөх, ярих зүйл олон байна. Үүний цаана ярихгүй зүйл хүртэл бий. Гэхдээ ярихгүй зүйл байна гэхээс илүүтэй ард иргэдээс мэдээлэл нуух шаардлага байхгүй. Өнөөдөр ард иргэдийн хувь заяа асар их аюултай дэнсэн дээр байна. Миний хувьд мэдээлэл хийхдээ баримт дээр тулгуурлаж мэдээлэл хийсэн. Хэн нэгнийг баримтгүйгээр гүтгэх, худал хуурмаг мэдээлэл хийж болохгүй. Цаашид дурдаагүй мэдээлэл болон нэрс олон байгаа. Намайг өнөөдөр албан тушаалаас салгаж болно. Гэхдээ миний цуглуулсан, олсон баримтаас холдуулж чадахгүй" гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.