Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Монгол Улсад нийт 172 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байгааг мэдээлэв. Мөн өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар УБТЗ-ын хэмжээнд нефтийн бүтээгдэхүүн ачсан нийт 900 цистерн вагон байгаагаас 79 вагонд АИ-92 бензин, 730 вагонд дизель түлш, 91 вагонд онгоцны түлш ачигдсан байгаа. Мөн Монгол Улсад ирсэн вагон цистернүүдийг богино хугацаанд татан авч буулгах, түгээлтийг эрчимжүүлэх замаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудын хэвийн, тогтвортой ажиллагааг хангах хэрэгтэй байгаа.
Бүх боомтоор автомашинаар шатахуун оруулж ирэх боломжийг бүрдүүлэх, шатахууны чанарт тогтмол хяналт тавьж, энэ талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх шаардлагатай байгаа. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд нөөцөө нэмэгдүүлэхийн зэрэгцээ дизель түлшний татан авалтад онцгой анхаарч ажиллана.
Цаашид шатахууны тээвэрлэлт, татан авалтыг эрчимжүүлэхэд “УБТЗ” ХНН болон Тээврийн цагдаагийн алба шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллах талаар ярьсан" гэв.
-
1 цаг 13 мин
-
4 цаг 30 мин
-
Уржигдар 21 цаг 40 мин
-
2026-09-18
-
Уржигдар 21 цаг 40 мин