АЙЧИ-НАГОЯА азийн наадмын Монголын багийн дэд ахлагч Х.БУЛГАНТУЯА Токио хотод ажиллаа
Батхуяг
Үйл явдал
/
42 мин

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмын Монголын багийн дэд ахлагч Х.Булгантуяа Япон Улсын Токио хотноо ажиллаж, усан спортын баг тамирчидтай уулзлаа. Энэ үеэр Х.Булгантуяа тамирчдын бэлтгэл сургуулилтын явцтай танилцаж, тамирчид, дасгалжуулагчдын санал хүсэлтийг сонсон, Азийн наадамд амжилттай оролцохыг хүсэв.

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд усан спортын төрлөөр Монгол Улсаас 34 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээн 9 дүгээр сарын 24-нийг дуустал үргэлжилнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.