Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа.
Хууль зүйн салбарын шинэ удирдлагын өмнө тус салбарт үүссэн асуудлын үнэн зөвийг тогтоолгох, хууль сахиулах байгууллагуудын хариуцлагыг сайжруулахын зэрэгцээ хүний эрхийг хамгаалсан, хараат бус, мэргэжлийн, хариуцлагатай хууль сахиулах тогтолцоог бэхжүүлэх зорилт тавигдаж байна.
Г.Тэмүүлэнгийн УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон, төсөв, эдийн засгийн бодлогын асуудлаар олон жил ажилласан туршлага, улс төрийн манлайлал, мэдлэг, ур чадвар нь хууль зүйн салбарын шинэчлэлийг төсвийн сахилга бат, төрийн байгууллагын удирдлага, үр ашигтай зарцуулалттай уялдуулан хэрэгжүүлж чадна гэж үзэж байна.
Салбарынхаа байгууллагуудын үйл ажиллагаанд бодит өөрчлөлт хийж, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль сахиулах байгууллагын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, байгууллагын дотоод хяналт, хариуцлагыг сайжруулахад онцгой анхаарч ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд хэллээ.
-
10 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 43 мин
-
Өчигдөр 15 цаг 35 мин
-
Өчигдөр 15 цаг 28 мин
-
Өчигдөр 12 цаг 30 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 11 мин
-
Өчигдөр 11 цаг 22 мин
-
Өчигдөр 11 цаг 06 мин
-
Өчигдөр 09 цаг 16 мин
-
Өчигдөр 09 цаг 11 мин
-
Өчигдөр 09 цаг 09 мин
-
Өчигдөр 09 цаг 07 мин
-
2026-09-19
-
Өчигдөр 11 цаг 22 мин
-
Өчигдөр 15 цаг 35 мин
-
Өчигдөр 11 цаг 06 мин
-
2026-09-19