Сэлэнгэ аймаг БНХАУ-ын боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо
Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 15 мин

Сэлэнгэ аймгийн удирдлагын баг БНХАУ-ын Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засаг, худалдааны сургуулиудын хамтын ажиллагааны захирал Шао Вэйтэй уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Хамтын ажиллагааны эхлэл 2025 онд Сэлэнгэ аймагт Хятад хэлний төв нээснээр тавигдсан бөгөөд цаашид мэргэжилтэн бэлтгэх, багш, сурагч солилцох, төрийн албан хаагчдыг тэтгэлэгтэй магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, орон нутагт эрэлттэй мэргэжлээр суралцуулах зэрэг олон боломжийг нээх юм. Мөн аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй “Нутгийн оюутан” хөтөлбөртэй уялдуулан хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ.

БНХАУ-д суралцах боломж, тэтгэлгийн талаарх нээлттэй мэдээлэл

Өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 15

14:00 цагт

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Их танхимд

БНХАУ-д суралцах сонирхолтой иргэд, оюутан, сурагч, багш, төрийн албан хаагч та бүхнийг нээлттэй уулзалт, мэдээлэлд өргөнөөр оролцохыг урьж байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.