Ардчилсан залуучуудын холбооны удирдлагууд БЭЭЖИНД ажиллажээ
Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 14 мин

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Э.Галбадрал, Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Нянтайсанжаа, Б.Даяндорж нар БНХАУ-ын Бээжин хотод ажиллалаа. БНХАУ-ын Коммунист намын дэргэдэх Бүх Хятадын залуучуудын холбоо (ACYF)-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Liu Kai-н урилгаар хоёр холбооны харилцан хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах уулзалтыг 26 жилийн дараа ийнхүү хийлээ.

Ардчилсан намын 36 жилийн түүхт хугацаанд хоёр намын залуучуудын байгууллагын хамтын ажиллагаа үргэлжилж ирсэн бөгөөд энэхүү үйл ажиллагааг илүү бодит, шинэ түвшинд гаргах талаар холбооны удирдлагууд харилцан санал солилцож, албан уулзалт ийнхүү хийсэн юм. Ардчилсан залуучуудын холбоо бүтэц, бүрэлдэхүүний өргөн цар хүрээгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулан гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тус холбоотой хамтран ажиллаж, Ардчилсан залуучуудын холбооны үйл ажиллагааг өргөжүүлэх хүрээнд шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж буйг уулзалтын үеэр АЗХ-ны ерөнхийлөгч Э.Галбадрал онцолж байв.

Бүх Хятадын залуучуудын холбоо (ACYF) нь БНХАУ-ын нийт залуучуудын байгууллага бөгөөд Төлөөлөх дээд байгууллага нь 1500 орчим гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг ба удирдлага зохион байгуулалтын хувьд шаталсан тогтолцоотой, ХКН-н гишүүнд залуучуудыг нэр дэвшүүлэх, бодлогын чиглэл тогтоох, боловсон хүчнийг сонгон чиглүүлэхэд чухал үүрэг оролцоотой үйл ажиллагааг явуулдаг болохыг уулзалтын үеэр онцлов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.