Форумын нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ГБХНХ-ийн сайд Т.АУБАКИР оролцлоо. Манай салбарын ажил, үйлчилгээ иргэдийн амьдралтай шууд холбоотой. Бидэнд хандаж байгаа хүн бүрийн нөхцөл, хэрэгцээ өөр байдаг ба тэднийг ойлгож, зөв мэдээлэл өгч, асуудлыг нь шийдвэрлэхэд албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, харилцаа, хандлага чухал үүрэгтэй.
Ажлын арга барил, технологи, иргэдийн хэрэгцээ өөрчлөгдөхийн хэрээр бидний эзэмших мэдлэг, ур чадварт тавих шаардлага ч нэмэгдэж байна. Тиймээс салбарын хүний нөөцийн чадамж, тасралтгүй хөгжлийн асуудлыг өнөөдөр хамтдаа хэлэлцэж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Ажилтнаа хөгжүүлэхийн тулд эхлээд бодит хэрэгцээг нь мэдэх учиртай. Төрийн албан хаагчийн чадамжийн үнэлгээ, сургалт, хөгжлийн хэрэгцээний судалгаа үүний үндэс болно.
Өнөөдрийн форумд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагын удирдлага, албан хаагчид, Төрийн албаны зөвлөл, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн удирдлага, төлөөлөл оролцлоо
Холбоотой мэдээ
-
5 цаг 22 мин
-
Өчигдөр 15 цаг 24 мин
-
Өчигдөр 15 цаг 05 мин
-
Өчигдөр 11 цаг 54 мин
-
Өчигдөр 11 цаг 52 мин
-
Өчигдөр 11 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 04 мин
-
Уржигдар 17 цаг 59 мин
-
Уржигдар 09 цаг 52 мин
-
2026-10-09
-
Өчигдөр 11 цаг 46 мин
-
Өчигдөр 11 цаг 54 мин