Сурагчдын мэргэжил сонголтод туслах зорилготой CAREER CLUB” хөтөлбөрийг БГД-ийн багш нарт танилцууллаа
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 3 мин

Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудтай уулзаж сурагчдийн мэргэжил сонголтын талаар тулгамдаж буй асуудал болон шийдвэрлэх арга замуудын талаар хэрэгцээ шаардлагыг сонсож, сурагчдын мэргэжил сонголтод чиглэсэн сургалт, хөгжлийн үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар харилцан санал солилцлоо.

Мэргэжил сонголт гэдэг нь зөвхөн ямар сургуульд элсэн орж, ямар мэргэжил эзэмшихээ шийдэх асуудал биш юм. Энэ нь сурагчид өөрийгөө таньж мэдэх, авьяас чадвар, сонирхлоо нээн илрүүлэх, ирээдүйн зорилгоо тодорхойлох, мөн эзэмшсэн мэргэжлээрээ сэтгэл хангалуун ажиллах чухал үе шат билээ. Сурагч бүрийг өөрийн авьяас чадвар, хүсэл сонирхолд нийцсэн мэргэжлээ сонгож, ирээдүйдээ итгэлтэй алхахад нь дэмжлэг үзүүлэх нь энэхүү санаачилгын гол зорилго юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.