96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Д.Оюунболд
Үйл явдал
/
2026-04-03
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 96.0 мянган тонн нүүрсийг нийт 7.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
✅1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 96.4 ам.доллароор арилжаалж нийт 3.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 8 оролцогч оролцож үнэ 16.5 ам.доллароор буюу 20.7% өслөө.
✅1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 68.1 ам.доллароор арилжаалж нийт 4.36 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 2 оролцогч оролцож үнэ 1.5 ам.доллароор буюу 2.3% өслөө.
2026 онд 81 удаагийн арилжаагаар 355.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.4 сая тонн нүүрс арилжлаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.