МЯНГАД сумын ЭРЧИМ ХҮЧНИЙ АСУУДЛЫГ шийдвэрлэх нарны цахилгаан станц төсөл 70%-тай байна
Батхуяг
Үйл явдал
/
41 мин

Ховд аймгийн Мянгад сумын нутагт баригдаж буй 4МВт/8МВт.ц хуримтлуурын байгууламж бүхий 19.8 МВт-ын чадалтай "Мянгад" нарны цахилгаан станц төслийн нийт гүйцэтгэл 70 хувьд хүрлээ.

Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд баригдаж буй тус станц нь жилд 39.3 сая кВт.ц эрчим хүч нийлүүлэх бөгөөд баруун бүсийн эрчим хүчний системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах өндөр ач холбогдолтой.  Төслийн баг арванхоёрдугаар сард техникийн комисс ажиллуулан хүчдэлд залган, баруун бүсийн нэгдсэн сүлжээнд холбох зорилт тавин ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.