"НЭГ МОНГОЛ" хөдөлгөөний санаачлагч, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд асан Г.Занданшатар хэвлэлд хандан мэдээлэл өглөө. Тэрбээр "Би уйдах завгүй шатар тоглож, шатрыг хичээл сургуулийг хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна. Шударга ёсыг шаардсан 1000 гаруй залуус нэгдэж "РЕФОРМ" клубыг байгуулсан юм билээ. Намайг урьж ЗӨВЛӨЛДӨХ АРДЧИЛЛЫН талаар лекц тавиулсан. Тэндээс "НЭГ МОНГОЛ" хөдөлгөөнийг үүсгэн орон даяар эхлүүлж байна. Хамгийн эхний уулзалтаа би Хэнтий аймагт зохион байгуулсан. Би олон жил улстөрд явж, өөрчлөл шинэчлэлийг эхлүүлсэн ч надад бас алдаа байж. Би өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрч, өөрөөсөө эхлэн өөрчилье гэж шийдсэн. Иргэдийн санаа бодол, бодлого шийдэлд хэрэгтэй байх гэж бодоод МАН-ын дарга Н.УЧРАЛТАЙ уулзаж захидал гардуулж өглөө.
Манай намд АВЛИГА, ХУЛГАЙН БҮЛЭГЛЭЛ хүчийг авч нийгмийг талцуулан, хэвлэл мэдээллийг ч хоёр хуваачихлаа. Ийм учраас одоо бидэнд ЭВ НЭГДЭЛ хэрэгтэй. НЭГ МОНГОЛ хөдөлгөөний зорилго нь ч энэ. Би төрийн залгамж чанарыг бодож ажлаа өгсөн. Тэр үед АВЛИГА ХУЛГАЙТАЙ ЭВЛЭРЭХГҮЙ гэдгээ ил тод зарласан. Намын удирдах албан тушаалтан хэн байхаас үл хамаарч ХУЛГАЙ, ХУДЛЫГ ҮЛ ТЭВЧИХ ЁСТОЙ. Би хэн нэгнийг уйдсандаа АТГ-т өгөөгүй.
-
Өчигдөр 16 цаг 58 мин
-
Өчигдөр 16 цаг 53 мин
-
Өчигдөр 16 цаг 51 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Уржигдар 19 цаг 21 мин
-
Уржигдар 19 цаг 08 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 16 цаг 53 мин
-
2026-10-15