ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Батхуяг
Үйл явдал
/
38 мин

Монгол Улсад шинээр байгуулагдаж буй Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтийн арга хэмжээ Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн байранд 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэх бөгөөд гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааны нэхэмжлэлийг хүлээж авна.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт "Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх бол гэр бүлийн маргааныг зөвхөн хууль зүйн асуудал гэж үзэх бус, маргааныг шийдвэрлэхээс гадна зөрчлийн шалтгааныг ойлгож, талуудын хариуцлагыг ухамсарлуулах, хүүхдийн эрх ашигт нийцсэн тогтвортой шийдэлд хүрэхийг зорих, хүний амьдрал, гэр бүлийн харилцаа, хүүхдийн эрх ашигтай холбон авч үздэгээрээ онцлог билээ. Therapeutic justice гэх хууль зүй, сэтгэл судлал, социологийн салбар дундын харилцааг илэрхийлсэн ойлголт нь “Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх – ялладаг, цээрлүүлдэг бус, асуудлыг эдгээн шийдвэрлэдэг, анагаадаг шүүх байх учиртай” гэж үздэг. Үүний дагуу эдгээх шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх, тогтооход та бүхний оролцоо хамгаас чухал" гэдгийг онцлов.

Тус шүүх нь гэр бүл, хүүхэд, насанд хүрээгүй хүний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн мэргэшсэн тогтолцоог бүрдүүлэх замаар хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах, төрөөс баримтлах гэр бүл, хүүхэд хамгааллын бодлогыг үр ашигтай, бодитой хэрэгжүүлэхэд оршино.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.