ГААЛЬ дахь тээг саад бүрийг ЧӨЛӨӨЛӨХӨД хамтран ажиллахаа илэрхийллээ
Батхуяг
Үйл явдал
/
27 мин

Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг “Чөлөөлье” санаачилгын хүрээнд яам, агентлагуудтай тус уулзалтыг цувралаар зохион байгуулж байгаа юм. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар Гаалийн ерөнхий газарт хийсэн үнэлгээ, хяналт-шинжилгээний дүн, анхаарах асуудлуудыг танилцуулж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, хууль биелүүлж ажиллахад гарч буй асуудлуудаар санал солилцлоо.

Гаалийн байгууллагын хувьд иргэд, аж ахуй нэгжүүдээс ирж буй өргөдөл, гомдлын мэдээлэл, шийдвэрлэлтийг www.dashboard.gov.mn сайтад байршуулах, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, ажил сайжруулах, 31 хуулийн хүрээнд 280 нийтлэгч чиг үүргийг үйл ажиллагааныхаа стратегид тусгах, дотоод үйл ажиллагааны эрсдэл өндөртэй, кибер аюулгүй байдлын стратеги төлөвлөгөө баталж, орон даяар байгаа 896 КИОСК машинд лабораторийн шинжилгээний хариу зэрэг боломжит үйл ажиллагаагаа холбох, төрийн үйлчилгээний цахимжилтыг хангаж ажиллах, Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Хүүхдийн төлөө За бол заавал хийе үндэсний аяны тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах, хүүхэд хамгааллын бодлого батлах зэрэг зөвлөмжүүдийг өглөө.

Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал 2025 оны 7 дугаар сард Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа тушаал гаргаж, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Гаалийн ерөнхий газарт 14 хоногийн хугацаатай хяналт шалгалт хийж, гааль, хилийн боомтуудын үйл ажиллагаатай холбоотой иргэд, бизнес эрхлэгчдэд тулгардаг хүнд суртал, давхардал, чирэгдэл, цаг хугацааны болон эдийн засгийн хохирол бууруулах талаар ажиллаж байсан. Энэ ажлын үр дүн ямар түвшинд хэрэгжиж байгааг ЗГХХГ дахин газар дээрх хяналт, шалгалтаар баталгаажуулахаар төлөвлөж байгаа юм.

Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран болон бусад удирдлагуудын зүгээс цаг үеэ олсон, зөвлөн тусалсан, хяналт, шалгалт, шинжилгээ судалгаатай цогц мэдээлэл өгч буй Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын хамт олонд талархалж илэрхийлж, зөвлөмжийн дагуу ажил сайжруулахад хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Төрийн ажил сайжруулах, бүтээмж нэмэгдүүлэх, хууль хэрэгжүүлэх зорилготой тус уулзалтуудын мэдээлэл, газар дээрх хяналтын дүн зэргийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Засгийн газрын хуралдаанд тогтмол танилцуулж байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.