БҮД-ийн Засаг дарга И.Баттөгс “Бриллиант Партнер” ХХК-ийн орон сууцны төсөлд захиалга өгч хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа
Батхуяг
Үйл явдал
/
42 мин

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс “Бриллиант Партнер” ХХК-ийн орон сууцны төсөлд захиалга өгч хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа Тус компани нь дахин төлөвлөлтийн хүрээнд “Бриллиант Апартмент” төслийг хэрэгжүүлсэн ч барилгын ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй. Үүний улмаас 200 орчим өрх хохирсон нөхцөл байдал үүсээд байгаа юм. Дүүргийн удирдлагуудын зүгээс энэхүү асуудалд онцгой анхаарч, хохирсон иргэдийнхээ гомдол саналыг холбогдох байгууллагуудад нь уламжлан ажиллахаа илэрхийллээ.

Мөн цаашид ч төслийн хэрэгжилт, гэрээний үүрэг, учирсан хохиролтой холбоотой асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэхийг зорьж, иргэдийнхээ эрх ашгийг бүх талаар хамгаалан ажиллана гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.