“Амар хялбар аргаар мөнгө олох уу?” гэсэн саналын цаана цахим залилан нуугдаж байна. Иргэд хөлс, хүчээ дуслуулан олсон мөнгөө хормын дотор залилуулж байна. Сүүлдээ хувь хүний хаягаар нэвтэрч ойр дотнын хүмүүсийн мөнгийг нь залилдаг цахим халдлага ихэслээ. 2026 онд 5245 иргэн цахим залиланд өртсөн. 28 тэрбум төгрөгөөр хохирсон. 15.9 тэрбум төгрөг битүүмжилсэн. 1.8 тэрбум төгрөгийн хохирол барагдуулсан. Үлдсэн мөнгө нь тодорхойгүй хэвээр байна.
Ерөнхий сайдын хувьд Кибер аюулгүй байдлын зөвлөлд Anti-Scam тогтолцоо бүрдүүлэх чиглэл өглөө. Төр, банк, харилцаа холбооны байгууллагууд хамтарч цахим залилан, мөрийтэй тоглоомтой тэмцэнэ. Гол зорилго нь иргэдийг мөнгөө алдахаас өмнө хамгаалж, залилуулсан тохиолдолд мөнгөний урсгалыг шуурхай зогсоож, хохирлыг буцаан олгуулах юм. Иргэн та сэжигтэй холбоос https://zalilan.113.mn/ хаягаар шалгаж, өөрийгөө болон гэр бүлээ цахим залилангаас хамгаалаарай.
Холбоотой мэдээ
-
21 цаг 3 мин
-
Өчигдөр 10 цаг 26 мин
-
Өчигдөр 10 цаг 01 мин
-
Уржигдар 16 цаг 58 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 51 мин
-
Уржигдар 12 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 17 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
Уржигдар 16 цаг 58 мин