Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн “Эдийн засгийн олон талт өсөлтийг дэмжих” (ICED) төсөл хамтран зохион байгуулж буй танхимын сургалт эхлээд 20 гаруй хонож байна. Уг сургалт нь жижиг, дунд бизнес болон өрхийн үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх, төсөл хөтөлбөр бичих болон хэрхэн хамрагдах арга замаас суралцуулах үндсэн зорилготой юм.

Сургалтын дадлага ажлын хүрээнд 30 гаруй үйлдвэр эрхлэгчийг үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай бодитоор танилцуулж, туршлага судлуулав. Энэ үеэр сургалтад хамрагдаж буй үйлдвэр эрхлэгчдийг тухайн байгууллагуудын удирдлагуудтай уулзуулж, санал бодол болон туршлага солилцох боломжийг олголоо.

Сургалтад хамрагдагчид гутлын үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч "Best Shoes" болон ноолууран хувцасны "Нэгүүн" брэндийн үйлдвэрүүдээр зочиллоо. Энэ үеэр үйлдвэрлэлийн явц, шат дамжлага, бүтээгдэхүүний түүхий эд, материалын онцлогтой танилцахаас гадна тухайн компаниудын бизнесээ өргөжүүлж ирсэн түүхэн туршлага, хүний нөөцийн бодлого, ажилчдаа хэрхэн бэлтгэдэг арга барилаас суралцаж, практик мэдлэгээ тэллээ.
Холбоотой мэдээ
-
21 цаг 3 мин
-
Өчигдөр 10 цаг 26 мин
-
Өчигдөр 10 цаг 01 мин
-
Уржигдар 16 цаг 58 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 51 мин
-
Уржигдар 12 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 17 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
Уржигдар 16 цаг 58 мин