Улсын Их Хурал дахь Монгол–Туркийн парламентын бүлгийн дарга, бүлгийн гишүүдийн хамт Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын нийслэл Анкара хот дахь Ататуркийн бунхан цогцолборт хүндэтгэл үзүүлж, Туркийн Үндэсний Их Хурлын ордонтой танилцлаа.
Бид Бүгд Найрамдах Турк Улсыг үндэслэгч, тусгаар тогтнолын төлөөх дайны удирдагч, тус улсын анхны Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататуркийн бунханд цэцэг өргөж, түүний эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшлийн төлөөх түүхэн гавьяаг хүндэтгэн ёслолоо. Мустафа Кемал Ататурк нь Туркийн нийгэм, улс төрийн шинэчлэлийг удирдан хэрэгжүүлж, төр, шашныг тусгаарлах, хууль эрх зүйн тогтолцоог шинэчлэх, бичгийн болон боловсролын салбарт өргөн хүрээний өөрчлөлт хийх замаар орчин үеийн Бүгд Найрамдах Турк Улсын үндэс суурийг тавьсан түүхэн удирдагч юм.
Үүний дараа Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын ордон, чуулганы танхимтай танилцаж, нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай танилцлаа. Туркийн Үндэсний Их Хурал нь 600 гишүүнтэй, нэг танхимт парламент бөгөөд Нуман Куртулмуш 2023 оны зургаадугаар сарын 7-ноос эхлэн тус улсын Үндэсний Их Хурлын даргаар ажиллаж байна. Энэхүү айлчлал нь Монгол, Туркийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, хоёр улсын ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
-
23 цаг 35 мин
-
Өчигдөр 17 цаг 06 мин
-
Өчигдөр 16 цаг 19 мин
-
Өчигдөр 10 цаг 26 мин
-
Өчигдөр 10 цаг 01 мин
-
Уржигдар 16 цаг 58 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Өчигдөр 17 цаг 06 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
Уржигдар 16 цаг 58 мин