МӨРӨНГИЙН Г.МӨНГӨНХУЯГ төсвийн МӨНГӨӨР НАРГИЖ, МоАХ-ын ажлаа амжуулж явдаг уу...!!
Сэдэв, асуудал
/
2024-04-16

Орон нутагт АН-ынхан Засаглаж буйцөөн хэдэн аймгийн нэг нь ХӨВСГӨЛ аймаг. АН-ынхан Засаглаж байгаа учраас МАН-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй. Тийм учраас эрх баригчид тухайн аймгуудын дарга нарыг “намнах” ажиллагааг аажуухнаар явуулдаг. АН-ынхан ч мөнгө үзээгүй зангаар хамаа намаагүй үрж, зориулалт бусаар нийтийн мөнгийг үрж байгаад "ХАВХАНД" ОРДОГ.Үүний нэг тодорхой жишээ бол Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргын Г.Мөнгөнхуягийн төсвийн мөнгийг өөртөө зарцуулах тушаал гаргуулан үрсэн байдлаас харж болох юм.

Жишээ нь: 2023 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн баасан гарагт өөрийн тэргүүлдэг Аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Р.Машбатаар тушаал гаргуулан тойрогтоо ажиллана гэж ТАВАН САЯ ТӨГРӨГ, мөн өдрийн А/07 тоот тушаалаар Герман улсад ажиллах нэрийдлээр зургаан сая төгрөг /үүний гурван саяыг нь Г.Мөнгөнхуяг/ гаргуулан авчээ. Фэйсбүүк уралдаанд 600 мянган төгрөг зэргээр өөртөө эдийн давуу байдал үүсгэх, зориулалт бус зүйлд хөрөнгө гарган Төрийн хэмнэлтийн хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

Тэрбээр нэг өдөр, хоёр өөр тушаал гаргуулж авсан мөнгөөрөө АВАРГА МАЛДЧЫН ШАГНАЛ ГАРДУУЛААД явж байжээ. Г.Мөнгөнхуяг ШУТИС төгссөн , инженер мэргэжилтэй , магистр зэрэгтэй бөгөөд Хөвсгөл аймгийн Иргэдийн хурлын даргаар ажилладаг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын АН - ын даргын сонгуульт албан тушаалтай. Хөвсгөл аймаг дахь Ардчилсан холбооны тэргүүнээр 2024 оны 01 сарын 11-нд сонгогдсон.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.18.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.