Монголын парламентыг хоёронтаа даргалж буй ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР
Г.Золбаяр
"Төрд зүтгэсэн эрхмүүд" нэвтрүүлэг
/
2021-06-15

Чингис богдын алтан ясны хэлтэрхий ч

цээжээ дэлдээд байдаггүй гүдэс зантан

Гомбожавын Занданшатар Баянхонгор аймгийн Баацагаан суманд 1970 оны гуравдугаар сарын 8-нд ээжийгээ баярлуулан төржээ. Тэр үед аав Д.Гомбожав нь тус сумын сум нэгдлийн даргаар томилогдон очоод ажиллаж байж. Занданшатар нэрийг эх барьж авсан эмч Ёндонцоо нь ном харж байгаад өгсөн гэдэг. Уг нэр нь  санскрит гаралтай үг бөгөөд монголчилбол “Хэзээ ч мөхдөггүй оюун ухааны тоглоом” гэсэн утга  агуулдаг гэнэ. УИХ-ын даргаар хоёронтаа сонгогдоод буй эрхэм хүмүүний удам угшлыг хөөвөл аав Д.Гомбожав нь Сайн Ноён хан аймгийн Цогтой гүн Дашдоржийн буюу Дашдоо гүний хошуу одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын туслах тайж Сумаагарьдын хүү Норов тайжийн отгон хүү бөгөөд 1934 онд төрсөн аж. Гомбожавыг гурван настай байхад 1937 онд эцэг тайж Норов зуурдаар нас барснаар, ойрын төрөл Дамдинжав хэмээх лам хүн өргөн авч өсгөсөн байна. Занданшатарын эжий О.Дашзэвэг мөн хошууны уугуул Орос хэмээх хувраг хүний ууган охин болж 1937 онд төрсөн байдаг. Тэд 1958 онд ханилан сууж, зургаан хүүхэд төрүүлж өсгөсний тавдахь нь ирээдүйн нэрт улстөрч Занданшатар юм байна. Занданшатар хэдийгээр Их Монгол Улсыг үндэслэгч аугаа их Чингис хааны удмын цус судсан дотуур нь гүйж байгаа ч зарим нэгэн шиг үүнийгээ дөвийлгөн “Би цагаан ястан”, “Тэнгэр язгууртан” гэх мэтээр хэзээ ч омойтдоггүйг ард түмэн бэлээхнээ мэддэг болжээ.

Үргэлжлэлийг эндээс үзнэ үү...

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.