Ц.Баатарсайханы МӨНГӨӨР С.Бямбацогтын ЭРХ МЭДЛЭЭРЭЭ “хүчиндэх” гэсэн ч ХУУЛИЙН ӨМНӨ ХҮЧГҮЙДЭВ
Батхуяг
Нийтлэл
/
13 мин

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар С.БЯМБАЦОГТ дарга Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг ЧӨЛӨӨЛӨХ нууц санал хураалт явуулсан ч БҮТЭЛГҮЙТЭВ. Өмнө нь ярьж, хэлж анхааруулаагүй, гэнэтхэн халж солих энэ мэт аргыг улстөрд “хүчиндэх” гэж нэрлэдэг. УИХ-ын дарга С.Бямбацогт хөөрхий минь нам дотроосоо Ерөнхийлөгчийн сунгаанд хүч үзчих санаатай, хөөрцөглөж яваа.

Хэрэв тэр Ерөнхийлөгч болчихвол Ховдынхон башийгаад л явчихна. Дамаан Ховдын ХОВДОГ Ц.БААТАРСАЙХАН тэргүүтнүүд “хошой хөдөлмөрийн баатар” болох ч боломжтой. С.Бямбацогтыг 01-ийн сунгаанд хүч үзчих, ах нь арыг нь даана гэж шивнэсэн “чөтгөр” Таванбогдын Ц.Баатарсайхан байх нь гарцаагүй.

Мэдээж нэг болзолтой. Тэр нь “ГОВЬ” хувьцаат компанийг хууль бусаар ХЯЗГААРЛАГДМАЛ ХУВЬЦААТ КОМПАНИ болгож өгөх. Үүнийг чадах эрх мэдэл гагцхүү УИХ-ын дарга С.Бямбацогтын гарт байгаа нь ойлгомжтой. Гэвч ХУУЛЬ ЗӨРЧИЖ болохгүй. Хууль зөрчвөл УИХ-ын даргын суудлаасаа амархаан ховхорчихно гэдгийг Ц.Нямдорж гуайн гашуун түүх гэрчилнэ.

Тийм учраас хүний гараар могой бариулахын үлгэр буюу С.Бямбацогтын эрх мэдлийг ашиглаж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг чөлөөлж, дараа нь “ГОВЬ” ХК-иа ХХК болгох гэсэн бохир оролдлого гэж шууд үзэж болно. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны даргад “Таванбогд” группын эзэн “Говь” ХК-ийн босс Ц.Баатарсайхан “чамайг зайлуулж байгаад би ажлаа амжуулна” гэсэн агуулгатай үгийг дамжуулсан гэж байгаа.

Түүнчлэн Ховдоос УИХ-д сонгогдсон С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, З.Мэндсайхан тэргүүтэй нутгийнхаа гишүүдийг сумлаж, хэд хэдэн удаа уулзуулсан, хууль зөрчүүлээд “ГОВЬ”-ийн асуудлыг шийдүүлэх төрийн дарамт ч үүсгэж байжээ.

Харин Т.Жамбаажамцын хувьд “Монголд хувь хүн бус ХУУЛЬ ЗАСАГЛАНА” гэсэн үг хэлж, дарамтлагч нарын амыг хааж, дургүйг нь хүргэсэн байдаг. Ингээд өнөөдөр арга буюу албан тушаалын барьцаанд орж, ХҮЧИНДҮҮЛЭХ дөхлөө. Азаар УИХ-ын гишүүд түүнийг ажлаа сайн хийж байна, хууль мөрдүүлж байна гэдгийг нь үндэслэж албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжсэнгүй.

Эндээс үзвэл УИХ-ын дарга С.Бямбацогт МӨНГӨНИЙ ӨМНӨ МЭХИЙСЭН ч түүний улстөрийн бяр дутсаныг илтгэв.

Асудулын гол нь Т.Жамбаажамц өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн зүйл огт байхгүй. Дээрээс шидсэн чулуу буюу Ц.БААТАРСАЙХАНЫ ЛОББИ л хүчтэй явсаны илрэл. Түүний хууль бус үйлдлийг Санхүүгийн Зохихуулах хороо таслан зогсоож, саад тээг болж чадаж буйд л оршиж байгаа юм.

ГОВЬ яагаад ГАЙ ТАРИАД байгаа вэ гэхээр...

2019 оны 5 дугаар сард “Говь” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн холбогдох шийдвэрүүдээр “Гоёо” ХХК-ийн хувьцааг “Таван Богд холдингс” ХХК-аас 15.0 сая ам.доллараар худалдан авах, мөн оны 7, 8 дугаар сард “Гоёо” ХХК-ийн 101.5 тэрбум төгрөгийн зээлийг “Говь” ХК-д шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу "Говь" ХК нь 2019-2024 оны хооронд хувьцааны төлбөрт 17.7 сая ам.доллар, зээлийн төлбөрт 106.6 тэрбум төгрөг буюу нийт 161.7 тэрбум төгрөгийн төлбөрийг холбогдох банк, санхүүгийн байгууллагууд болон нэр бүхий компанид төлж барагдуулсан байна. Дээрх шийдвэрүүдийг гаргахдаа “Гоёо” ХХК-ийн санхүү, үйл ажиллагаа, өр төлбөр, хөрөнгийн талаарх судалгаа тооцоололгүй, эд хөрөнгийн эрхийн буюу хувьцааны зах зээлийн үнийг тогтоолгүй, хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээ, ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны дүгнэлтгүйгээр хувьцааг худалдан авах сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн ба "Гоёо" ХХК-ийг нэгтгэх шийдвэрийг гаргаагүй боловч охин компанийн зээлийг хариуцах, шилжүүлэн авах эрх зүйн болон бодит үндэслэлгүйгээр өрийг шилжүүлэн авч төлсөн нь хууль зөрчсөн байна. Хууль зөрчсөн эдгээр үйлдлээс шалтгаалан компанийн өр төлбөр, санхүүжилтийн зардал нэмэгдэн сүүлийн 6 жилийн хугацаанд ашиггүй ажиллаж, ногдол ашиг олгох боломжгүй нөхцөл үүсч жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзсэн. Мөн “Говь” ХК нь нээлттэй хувьцаат компанийн хувьд үнэт цаасны зах зээлийн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх үүргээ биелүүлээгүй. Дээрх зөрчлүүлээ арилга гэдгийг тухайн аж ахуй нэгжид хэлсэн нь өнөөдрийн маргаанд хүргэжээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.