Н.Номтойбаяр: Эвслийн хувьд НЭР ЦЭВЭР ХҮМҮҮСИЙГ нэр дэвшүүлэхийг чухалчихлсан
Үйл явдал
/
2024-05-21

Сонгуулийн хуулийн дагуу улстөрийн нам эвслүүд нэр дэвшигч нараа тодрууллаа. "Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.НОМТОЙБАЯР: 

-Энэ оны тавдугаар сарын 2-нд Үндэсний эвсэл УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа авснаар хуульд заасан сонгуульд оролцох хүмүүсийн нэрсээ гаргалаа. Бодлогын хэрэгжилтээр боловсон хүчнээр хангахаас гадна хуульзүйн хувьд бүрэн хангасан байх ёстой. Үндэсний эвслээс нийт 126 хүн нэр дэвшүүлэхээс 76 хүн нэр дэвшүүлж байна. Учир нь бид бүх улс төрийн намуудтай нээлттэй хамтарч ажиллаж байгаа. 35 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид, 65 хувь нь эрэгтэйчүүд.

Цаашид хууль дээдлэх сахилга бат, ёс зүйг нарийвчилж харж нэр дэвшигчдийг сонгосон. Нэр дэвшигч бүртэйгээ уулзсан. Хуульд зааснаар 25-нд нэр дэвшигчдийн материалаа өгөхөөс өмнө хуулийг сахин дээдлэх гэрээг бүх нэр дэвшигчидтэйгээ байгуулна. Миний бие Н.Номтойбаяр жагсаалтыг тэргүүлж байгаа. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн асан жагсаалтад бичигдсэн. Үүний дараагаар Монголын либерал ардчилсан намын дарга асан Пүрэвдаваа, Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл, Монголын ногоон намын дарга зэрэг төлөөллүүд жагсаалтад багтсан.

Долдугаарт, ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн асан, хуульч О.Батхүү. Үндэсний эвсэл нэг зарчим барьж байгаа. Цаашид улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзах хэрэгтэй. Энэ үүднээс Монголын үндэсний ардчилсан намын гишүүд намынхаа гишүүнчлэлтэй, Монголын ногоон намын цөөн тооны гишүүд намынхаа гишүүнчлэлтэйгээр орж байгаа. 76 нэр дэвшигчээс 64 нь нам бус. Сонгуулийн тухай хуульд аливаа нам эвсэл өөр намын гишүүнчлэлтэй хүмүүсийг нэр дэвшүүлж болохгүй.

Монгол Улсын иргэн хуульд заасан заалтуудын хэрэгжилтийн шаардлага хангаж байгаа бол нэр дэвших бололцоотой гэдэг. Энэ талаар албан бичгээр СЕХ-нд хандаж хариугаа ч авсан байгаа. Үндэсний эвсэл Монголын нийгэм, эдийн засагт үүссэн нөхцөл байдал, үүнээс гарах арга зам, үндэсний ардчилсан үзэл байдлыг чухалчилна.

Бид баруун төвийн чиг баримжаатай мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Төрийн ард намчид нуугдсан байдаг. Үүнээс болж бүх хямралын угшил гарсан. Монгол төрийн төсөв, хямралын ард улс төрийн намууд л байдаг. Тиймээс бид хувийнханд эрх ашгийг өгөх, нийгэм, эдийн засгийн уялдааг хангах улмаар зах зээлийн эдийн засаг, хууль эрх зүйн орчинд бүгдийг өөрсдөөсөө хамааралтай байлгадаг төрийн ноёрхлыг ангид байлгахыг зорьж байна. Эвслийн давуу тал бол олон. Намуудын хувьд эргээд улс төрийн хил зааг тогтоодог. Танай, манай, чиний, миний гэхчлэн бүх хөгжлийн хурдыг хойш татдаг. Тиймээс эвсэл намуудын алдаа дутагдлыг давтахгүй байх ямархуу бодлого, шийдэл байх вэ? гэдгийг тодорхойлж, гаргасан. Бид бодлогынхоо хэрэгжилтийг хангахуйц мэргэжил, зан төлөвт тулгуурлаж нэр дэвшигчдээ сонгосон.

Нэр дэвшигчдийн хувьд нэр цэвэр байхыг л чухалчилсан.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.237.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.