Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг томилох саналыг хэлэлцэн дэмжлээ.
Элчин сайд нь Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх, хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд суугаа болон хавсран суугаа улс, олон улсын байгууллагадаа Монгол Улсыг төлөөлөн ажиллаж, ашиг сонирхлыг нь хамгаалах, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах судалгаа мэдээллийг хийж, төр засгийн байгууллагыг мэдээ мэдээллээр хангах үүрэгтэй. Мөн Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг олон улсын эрх зүй болон суугаа орныхоо хууль тогтоомжийн дагуу хамгаалж ажиллах үүрэгтэй.
Элчин сайд нарын томилгоонд холбогдох хууль тогтоомжийн дагуу, мэргэжлийн чадавх, ажлын туршлага, ёс зүй, удирдах чадварыг цогцоор нь үнэлэх зарчим баримталж ирсэн.
Монгол төрийн алтан аргамжийг бөхлөх хариуцлагатай бөгөөд нэр төртэй үүргийг хүлээж буй эрхэм Элчин сайд нарын үйл хэрэг тууштай, үр дүн, амжилт бүтээл арвин байх болтугай.
Холбоотой мэдээ
-
22 цаг 59 мин
-
Уржигдар 21 цаг 56 мин
-
Уржигдар 21 цаг 52 мин
-
Уржигдар 18 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 23 мин
-
Уржигдар 16 цаг 40 мин
-
Уржигдар 16 цаг 38 мин
-
Уржигдар 16 цаг 35 мин
-
Уржигдар 16 цаг 20 мин
-
Уржигдар 10 цаг 49 мин
-
Уржигдар 10 цаг 45 мин
-
Уржигдар 10 цаг 40 мин
-
Уржигдар 10 цаг 40 мин
-
2025-12-15
-
Уржигдар 18 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 46 мин
-
Уржигдар 21 цаг 56 мин
-
Уржигдар 10 цаг 49 мин
-
Уржигдар 10 цаг 45 мин
-
Уржигдар 16 цаг 35 мин
-
Уржигдар 21 цаг 52 мин
-
Уржигдар 16 цаг 40 мин
-
Уржигдар 16 цаг 38 мин