280 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
Б.НОРОВНЯМ
/
5 цаг 6 мин

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил бүрэн дуусч, Улсын комисс хүлээн авлаа.

Тус цогцолбор нь зоорьгүй хоёр давхар, 36х36 метр хэмжээтэй гурван блок бүхий нийт 2556 м.кв талбайтай барилга юм. 100 ортой цэцэрлэгийн дөрвөн бүлгийн өрөө, 180 суудалтай сургуулийн 6 анги танхимаас гадна спорт заал, дуу хөгжмийн өрөө, багш нарын өрөө, гал тогоо, хувцас солих болон ариун цэврийн өрөөтэй төлөвлөгдсөн байна.

Мөн гадна тохижилтын ажлын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто зогсоол, гадна гэрэлтүүлэг зэрэг бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэжээ.

Уг барилгын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Констант констракшн” ХХК, “Тамга уул” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажилласан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.