Дэлхийн хотуудын агаарын чанарыг хэмждэг Швейцарын “IQAir” сайтын мэдээлснээр Улаанбаатар хот агаарын бохирдол ихтэй хотуудын жагсаалтын эхний 5-т багтдаг байсан цаг саяхан. Тэгвэл тус сайтын өнөөдрийн мэдээлэлд Улаанбаатар хот жагсаалтын 19-т эрэмбэлэгдэж, агаарын бохирдол дунджаар 2 дахин буурчээ.
2023, 2024 оны 12 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотын Баянхошуу, Хайлааст, 5 буудал, Нэгдүгээр хороолол, Зурагт орчимд агаарын чанарын индекс 426-500 буюу маш их бохирдолтой. Бусад байршилд агаарын чанарын индекс дунджаар 200 байсан. 2025 оны байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 115 болж, агаарын чанар 2-5 дахин сайжирсан байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 19 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 54 мин
-
Өчигдөр 10 цаг 54 мин
-
Өчигдөр 15 цаг 00 мин