“СУРГУУЛЬД БЭЛТГЭГДСЭН БАЙДЛЫН ҮНЭЛЭХ ҮНЭЛГЭЭ” зохион байгуулагдаж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/280 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журам”-ын 3, 4 дүгээр заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээ”-г 2024 оны 09 дүгээр сарын 9-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид шинээр элсэн суралцаж буй 6 настай хүүхдийн хөгжлийн онцлог, ялгаатай байдал, сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр хэрэгжилтийг үнэлэх, суралцахуйн чиглэл бүрээр эзэмшсэн сэдлэг, чадвар, дадлыг илрүүлэх, цаашид суралцахад нь дэмжлэг үзүүлэх арга зүйн зөвлөмж боловсруулахад суурь мэдээллээр хангах зорилго бүхий уг үнэлгээнд улсын хэмжээнд нийт 72-73 мянга орчим суралцагч хамрагдаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.3.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.