Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, судлаач, ажилтан, төгсөгчид, оюутан залуус Та бүхэндээ түүхт 70 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
1956 онд Эрүүл ахуйн тэнхим нэртэйгээр эхэлсэн тус сургуулийн 70 жилийн түүх бол Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд мэдлэг, чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулсан олон үеийн эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн бүтээсэн бахархалт түүх юм. Өнөөдөр танай сургуулиас бэлтгэгдсэн олон мянган мэргэжилтэн улс орон даяар ажиллаж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Нийгмийн эрүүл мэнд бол өвчнийг эмчлэхээс илүүтэй өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг эрт илрүүлэх, иргэн бүрд эрүүл амьдрах боломжийг бүрдүүлэхийн үндэс юм.
Тиймээс бид нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, шинжлэх ухааны нотолгоонд суурилсан бодлого хэрэгжүүлэх, мэргэжлийн хүний нөөцийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Энэ үйлсэд Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын үүрэг оролцоо улам бүр чухал болж байна.
Цаашид хүний нөөцийн хөгжил, судалгааны үр дүнг бодлогод ашиглах, байгууллагуудын чадавх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллана.
Өнгөрсөн 70 жилийн турш сургуулийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн удирдлага, ахмад багш, эрдэмтэн профессор, судлаач, ажилтан, төгсөгчдөдөө гүн талархал илэрхийлье.
Та бүхний бэлтгэсэн нэг сайн мэргэжилтэн олон хүний амьдралд эерэг өөрчлөлт авчирч, нэг чанартай судалгаа олон хүний эрүүл мэндийг хамгаалах шийдвэрийн үндэс болдог.
Эрдмийн үйлс тань улам дэлгэрч, судалгаа, бүтээл бүхэн тань Монгол хүний эрүүл, аюулгүй амьдралын төлөө бодит үр дүн авчрах болтугай.
Түүхт 70 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!
-
Өчигдөр 10 цаг 36 мин
-
Өчигдөр 10 цаг 33 мин
-
Өчигдөр 10 цаг 27 мин
-
Өчигдөр 10 цаг 24 мин
-
Уржигдар 15 цаг 24 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 36 мин
-
Уржигдар 11 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 27 мин
-
Уржигдар 10 цаг 22 мин
-
Уржигдар 10 цаг 15 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 24 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
Уржигдар 10 цаг 22 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин