“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 13 оюутан Францад суралцаж байна

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд Франц Улсад суралцах 7 оюутан Парис хотноо хүрэлцэн ирлээ. Эдгээр оюутан Францын Лө Манс хотноо бэлтгэл ангид суралцан ирэх жилээс мэргэжлийн ангидаа суралцах юм.

Илгээлтийн эзэд болох шинэ оюутан С.Болорбаяр, Ж.Даваажаргал, Г.Лхамсүрэн, Д.Номин, Г.Номинжин, Т.Нандин-Эрдэнэ, Ч.Хосгэрэл нарт Франц улсад тавтай морилохыг хүсч Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүүгийн мэндчилгээг уламжлан Консулын хэлтсийн дарга М.Батсайхан, 2 дугаар нарийн бичгийн дарга А.Ганхэт нар угтан авлаа. Ташрамд дурдахад, 2023-2024 оны хичээлийн жилд энэхүү хөтөлбөрийн хүрээнд 13 оюутан суралцаж, бакалаврын ангидаа энэ хичээлийн жилээс үргэлжлүүлэн суралцаж байна гэж Парис дахь Монгол Улсын ЭСЯ мэдээлэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.3.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.